Нэн түрүүнд ХАБ Бага хурал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэлэг мэдээлэл авахаас гадна аж ахуйн нэгж, Байгууллагын ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцаж, ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулж, хэрэгжилтэнд хамтран ажилладаг онцлогтой.
ХУРЛЫН ТУХАЙ
Нэн түрүүнд ХАБ Бага хурал 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болсон ба МУУҮА анх санаачилж, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй.

"Аюулгүй байдалд манлайлах нь" уриан дор 2019 оны 10-р сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Корпорэйт Конвеншн Центр Зочид Буудлын хурлын танхимд зохион байгуулав. Нэн түрүүнд ХАБ-2019 Бага хуралд төрийн 8 байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус болон сургалтын байгууллагын 275 гаруй нийт 365 төлөөлөгчид оролцлоо. 2019 оны бага хурлын тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Улс орондоо тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед баялаг бүтээгч, хөдөлмөрийн хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эрдслийг хуваалцах, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн бүтээмж болон үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгууллага, компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн чадавхи, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл, сайн туршлага солилцох асуудлаар манай бага хурал ес дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.


Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчилна.
НЭН ТҮРҮҮНД ХАБ-2020 ИЛТГЭЛҮҮД
Та манай YouTube-ийн албан ёсны SafetyFirst Mongolia сувгаас үзнэ үү
Зохион байгуулах хороо
  • Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн Холбоо ТББ (МОШПА)
  • Монголын Ажил Олгогч эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)
  • Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо (МҮЭХ)
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)
  • Хөдөлмөр, нийгмийн харилцааны Дээд сургууль
Хамтран зохион байгуулагчид
Дэмжигч байгууллагууд
ЗУРГЫН ЦОМОГ
ХОЛБОО БАРИХ
Утас: +976 9916-8013
+976 9910-4029
moshpa.group@gmail.com

Made on
Tilda